Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүдтэй уулзалт хийлээ

2018-05-01

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид болон DW академийн Монгол дахь төслийн менежер Патрик Бэнинг, Монголын хэвлэлийн зөвлөлийн зөвлөх, Олон улсын эксперт Манфред нар Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын Их Хурлын зарим гишүүдтэй уулзалт хийв.

Уг уулзалтаар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрхзүйн орчинг илүү сайжруулах талаар хэлэлцлээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх