"Хэвлэл мэдээллийн бодлого #1" хэлэлцүүлэг зохион байгууллаа

2018-03-29

             Хэвлэл мэдээллийн бодлого #1 хэлэлцүүлгийг “Гүтгэн доромжлох: Зөрчлийн хууль ба өөрийн зохицуулалт” сэдвийн хүрээнд гуравдугаар сарын 28нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Фридрих Эбертийн Сан хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Прокурорын Ерөнхий Газар, Монголын Хуульчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб Интэрнейшнл төв болон Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

              Хэвлэл мэдээллийн эрхзүйн орчин, өөрийн зохицуулалтын талаар олон талын оролцоог хангасан ийм төрлийн уулзалт ярилцлагуудыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс тогтмол хийхээр төлөвлөөд байна.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх