Хэвлэл мэдээллийн зөвлөл, Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллана.

2018-02-08

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн гомдол шийдвэрлэх ажилд зориулж сар бүр тогтмол дэмжлэг үзүүлэхээ Отгонтэнгэр их сургуулийн удирдлагууд илэрхийллээ.  Отгонтэнгэр их сургууль нь хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санамж бичиг байгуулж буй их дээд сургуулиудын анхны төлөөлөл болж буйгаараа онцлог юм.  

Тус сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл ”Нийгмийн аль ч хэсэгт шударга ёс, хариуцлага, ёс зүй хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед сэтгүүлзүйн салбарын нэр хүнд, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж буй нь төгсөгч оюутнуудынхаа ирээдүйн ажлын байрыг эрүүл саруул, үнэ цэнэтэй байлгахад анхаарч, хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” хэмээв.