Тэрэлжид төрсөн сэтгэгдэл

2017-09-20

                    МХМЗ-өөс өнгөрсөн зун ёс зүйн хорооны гишүүддээ зориулан зохион байгуулсан сургалтын үеэр төрсөн сэтгэгдлээ МХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүн, Монгол HD телевизийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва өөрийн фэйсбүүк хуудаснаа бичснийг уншигчиддаа хүргэж байна.

 

Тэрэлжид төрсөн сэтгэгдэл

                  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл-ийн ёс зүйн хорооны гишүүд хотоос гарч тус бүр 15 гишүүнтэй 2 хорооны нэгтгэсэн хурал, зарим ээдрээтэй кэйсүүд дээр практик туршлагаа нэмэгдүүлэхээр дахин хэлэлцүүлэг хийж үзэв. Германд 30 жил сэтгүүлч хийгээд ёс зүйн хорооны гишүүнээр 20 гаруй жил сонгогдож ажиллахдаа 12,000 давсан гомдол дээр ажиллаж ирсэн туршлагатай  "өвгөн" багш минь бидний хэлэлцүүлэг, маргааныг нухацтай ажиглаж бидний шийдвэрт нөлөөлөхгүйгээр зөвлөж, шийдвэр гарсаны дараа хараагүй өнцөг нээж өгч оюун бодол тэлэв.

            Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад 2 жил өнгөрчээ. Байгуулагдах гэж дунших зуур Media council club-Mongolia-ын найзуудтайгаа ямар хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, ямар сайхан нөхөрлөл, үнэт зүйлсийг бүтээж чадаа вэ? гэж бодлоо.  
                 Сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хооронд ч талцал, үл итгэлцэл утгаа алдаж байгаа энэ зөвүүн хэдий ч баярлан туулах ёстой өдрүүдэд энд сонгогдон ажиллаж ирсэн сэтгүүлч, судлаач, эзэд хэн нэгэн иргэнийг, хэлэх эрхийг, хэвлэн нийтлэхдээ ёс зүйн алдаа гаргахгүй байхыг өөрсдийнхөө хэмжээнд чадахаараа хэлэлцэн шийдвэрлэж буй нь Тэрэлжийн ойгоос ялгарч буй цэвэр агаартай адилхан юм. Ардчилалдалдаа байдаг ч өөр системд иргэдээ сэрх мэдэл холдон оддог гэдэгтэй адил өөрийн зохицуулалт төгс биш хэдий ч өвөрмөц бөгөөд үр дүнтэй арга гэдгийг чөлөөт хэвлэлтэй улсуудын жишээ харуулдаг. Ижил гараанаас эхэлсэн олон өөр улсууд энэ эерэг жишээг кэйс болгон ярьдаг. Хэвлэлийн зөвлөл хэрхэн байгуулагдсан түүхийг сонсоод гадны сэтгүүлчид заавал бичиж тэмдэглэж үлдэх түүх шүү гэдэг. Зарим хэсэг нь энд үлдсэн байдаг. http://www.bolormaa.mn/?p=1138

            Сургалтын үеэр Глоб Интернэшнл эрхлэн хийдэг "Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө 2016 он" тайлантай танилцлаа. Тайлангаас олон шинэ мэдээлэл, санаа болон өнгөрсөн онд хэвлэлийг, хэлэх эрхийг бүдүүлгээр, өрөвдмөөр аргаар зогсоох гэж оролдсон увайгүй, хулчгар үйл явдлуудын заримыг эргэн санав. Хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн төлөө олон шинэ аялал дуриалсан, онцгой талцсан үед мэргэжлийн ёс зүйн луужингаа олоход дахин тус дөхөм болсон цаг мөчүүд байлаа.

http://www.globeinter.org.mn/…....../Media freedom report 2016 mon.pdf

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх