ГОМДЛЫН СТАТИСТИК

2017-06-15

          МХМЗ хэвлэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзсэн иргэдийн гомдлыг хүлээн авч, гомдол гаргаж буй тухайн хэвлэлийн нийтлэл, нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэхийг Ёс зүйн хороогоороо хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гарган ажилладаг.

Гомдлыг хэлэлцэхээсээ өмнө гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хандан гомдлын талаар мэдээллийг хүргүүлж, хариу тайлбар хийх, иргэдээс уучлал хүсэх, залруулга гаргах  боломжийг олгодог.

Ийм байдлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын гаргасан мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хууль, шүүхийн байгууллагад очихоос өмнө авч үзэж, алдаагаа засах боломж олгон, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн дунд ойлголцлыг бий болгохыг зорьж байгаа юм.

          МХМЗ 2015 онд 18 хэвлэл мэдээллийн байгууллагад хаяглагдсан 11 гомдол, 2016 онд 41 хэвлэл мэдээллийн байгууллагад хаяглагдсан 12 гомдол, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 4 гомдлыг хүлээн авч, Радио телевизийн Ёс зүйн хороо дөрвөн удаа, Сонин сэтгүүл сайтын Ёс зүйн хороо найман удаа хуралдаж, нийт 24 эдгээр гомдлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Эдгээрээс 2 гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй хэмээн буцаасан, 3 гомдол хэлэлцэх шатанд байна.

 

 

Гомдол шийдвэрлэсэн байдлаас харахад сэтгүүл зүйн нягт нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болох мэдээллийг нягтлахгүй байх, дуулиан шуугиан тарих, сонирхол татах зорилгоор олны яриа, цуу үгээр бичих, баримтгүй, эх сурвалжгүй мэдээлэл ашиглах, баталгаажуулаагүй мэдээллийг шууд хуулбарлах алдаа түгээмэл байна. 

Үүний зэрэгцээ “Ийгл” телевиз, “Өдрийн сонин”-ы редакциуд ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэгдсэнийг онцлон тэмдэглэж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хандаж үзнэүү: Шийдвэрлэгдсэн гомдол

  • 2015 оны гомдлын статистик мэдээллийг: энд дарна уу. 
  • 2016 оны гомдлын статистик мэдээллийг: энд дарна уу. 
  • 2017 оны гомдлын статистик мэдээллийг: энд дарна уу.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх