Хариуцлагатай сэтгүүл зүйд уриалж байна

2014-04-03

Хэсэг сэтгүүлч санал нэгдэн, Монголын Медиа консул клубийг /Media Council Mongolia/ байгуулан ажиллаж байгаа билээ. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцэж, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор байгуулагдсан клубийн гишүүд долоо хоног бүр цуглан, мэргэжлийн алдаатай, ёс зүйг мөрдөөгүй жишээг хэлэлцэж байгаа юм.  Байгуулагдаад гурван сар болж байгаа клубийн энэ долоо хоногийн хэлэлцүүлэгт анх удаа жирийн иргэн гомдол гаргалаа. 

Болсон үйл явдлыг товч өгүүлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-нд Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын үеэр гомдол гаргагч эмэгтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хажууд суун хэдэн үг сольж, нэрийн хуудсаа өгсөн байна. Гэтэл гуравдугаар сарын 31-ний өдөр www.nuuts.mn сайтад өөрийнх тухай мэдээ гарсан байгааг найзууд нь хэлж, энэ нь мэдээж сошиал сүлжээгээр тарсан байна. www.nuuts.mn сайтад гарсан мэдээг дор буулгалаа

News.mn, Д.НАРАНТУЯА, МКМ Клубын гишүүн

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх